Салбар 1: 5-н шар Номин агуулах 5-р бааз Авто сэлбэгийн зах
Салбар 2: Нарангийн голоос Орбит орох зам дагуу
09:00 – 20:00 (Өдөр бүр) 9021-0414 · 8071-0414 · 6021-0414
Хадгалсан
0
Сагс

❓ Түгээмэл асуулт хариулт

Манай үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуултуудыг эндээс харна уу. Хариулт олдохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.

АСУУЛТ ТОО
—
асуулт хариулт
📦 Захиалга ба хүргэлт
1
Захиалга хэрхэн өгөх вэ?
Одоогоор захиалга авах үйлчилгээ байхгүй.
2
Хүргэлт хийдэг үү?
Одоогоор хүргэлтйин үйлчилгээ байхгүй. Тун удахгүй...
3
Хүргэлтийн хугацаа хэдэн хоног вэ?
Одоогоор хүргэлтйин үйлчилгээ байхгүй. Тун удахгүй...
💳 Төлбөр
4
Ямар төлбөрийн аргуудаар төлж болох вэ?
Бэлэн мөнгө ,карт, APPLE PAY, Google PAY болон QPay. Зээлийн үйлчилгээ тун удахгүй...
🔧 Бүтээгдэхүүн
5
Сэлбэгүүд нь ориг мөн үү?
Бид Япон улсад очиж дуудлага худалдаанаас тухайн улсад явж байсан бага зэрэг хэрэглээний сэвтэй (гадна деталь дээрээ) авто машиныг худалдан авч, Япондоо задлан - Контейнерт ачин Монголд оруулж ирдэг.
6
Сэв зураастай юм аа? Шинэ биш юм уу?
Японоос орж ирсэн задаргааны сэлбэгийн хувьд огт сэв зураасгүй, шинэ мэт байх боломжгүй. Учир нь үйлдвэрлэгдээд доод тал нь 12 жилээс дээш хугацааг өнгөрүүлсэн мөн Япондоо хэрэглээнд эдлэгдэж байсан машинуудын задаргаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
7
Японоос орж ирсэн болон Монголд задарсан машинууд ямар ялгаатай вэ?
Японд явж байсан машины хувьд явах эд анги эвдрэх магадлал харьцангуй бага байдаг. Үүнд тухайн орны дэд бүтэцтэй шууд холбоотой. Зам гүүрний эвдрэл маш багатай учир энгийн хэрэглээнд хэр барагтаа гэмтэл учруулахгүй. Осолд орж мөргөлдөхөөс бусдаар. Мөн тухайн орны нийтийн тээврийн хүртээмж асар өндөр хөгжсөн учир энгийн өдрүүдэд метрогоор зорчин явдаг нь тэдний машины нийт гүйлтээс шууд анзаарагддаг. Гадна деталийн хувьд - наранд гандах асуудал бага, учир нь тухайн орны иргэд гэрийнхээ гадаа бүгд саравчинд машинаа байршуулдаг нь гадна деталийн наранд гандах магадлалыг бууруулдаг. Монгол орны хувьд хэт хуурай уур амьсгал мөн ил машинаа байршуулснаас үүдэн гадна деталь наранд гандах, лак хуулрах гэх магадлал илүү өндөр.Мөн манай орны дэд бүтэц тун тааруугийн сацуу стандарт бус хурд сааруулагчид шөнийн гэрэлтүүлэг муу дээр энд тэндгүй таарах нүхнүүд дээр өдөр тутам харайлгаснаар машины явах эд анги муудах эрсдэл илүү нэмэгддэг.

Хариултаа олсонгүй юу? Бидэнтэй холбогдоорой эсвэл Messenger-ээр мессеж илгээгээрэй.